Mama Bear

Mama Bear Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mama Bear, Peace Avenue, Ulaanbaatar.

Үргүйдэл гэдэг нь хосууд жирэмслэхийг оролдсоор дор хаяж 12 сар болоход жирэмслэлт болохгүй байхыг хэлдэг. Энэ нь эмэгтэ...
25/05/2025

Үргүйдэл гэдэг нь хосууд жирэмслэхийг оролдсоор дор хаяж 12 сар болоход жирэмслэлт болохгүй байхыг хэлдэг. Энэ нь эмэгтэй, эрэгтэй эсвэл аль аль талын шалтгаантай байж болдог. Доорх шалтгаанууд хамгийн нийтлэг тохиолддог:

Эмэгтэй хүний эсийн нөөц (өндгөн эсийн нөөц) яагаад хязгаарлагдмал байдаг вэ? 🧬 1. Өндгөн эс үүсэх нь төрөлхийн процессЭ...
22/05/2025

Эмэгтэй хүний эсийн нөөц (өндгөн эсийн нөөц) яагаад хязгаарлагдмал байдаг вэ?

🧬 1. Өндгөн эс үүсэх нь төрөлхийн процесс

Эмэгтэй хүний өндгөн эсүүд нь төрөхөөс өмнө эхийн хэвлийд байх үед үүсдэг. Тодруулбал:
• Эмэгтэй ураг эхийн хэвлийд байхдаа 5-6 сая орчим өндгөн эсийн эх эс (оогони) үүсгэнэ.
• Төрөх үед энэ тоо ойролцоогоор 1-2 сая болж буурдаг.
• Бэлгийн бойжилтын үед (сарын тэмдэг ирж эхлэхэд) 300,000 - 500,000 орчим өндгөн эс үлдсэн байдаг.
• Харин нас ахих тусам энэ тоо аажмаар багассаар цэвэршилтийн үед дуусдаг.

⌛ 2. Нөхөн үржихүйн стратегийн ялгаа (эмэгтэй vs эрэгтэй)
• Эрэгтэй хүний бэлгийн эс (сперм) нь насан туршдаа үргэлжлэн шинээр үүсдэг. Эр бэлгийн эсийн үүсэл тогтмол үргэлжилдэг процесс юм.
• Харин эмэгтэй хүн шинэ өндгөн эс үйлдвэрлэдэггүй, харин төрөлхийн байгаа нөөцөөсөө хэрэглэсээр байдаг.

🧠 3. Байгаль, хувьслын үүднээс
• Эмэгтэй хүний бие үр төл тээх, төрүүлэхэд их хэмжээний эрчим хүч, нөөц зарцуулдаг тул:
• Хязгаарлагдмал тооны өндгөн эстэй байх нь бие махбодын хувьд оновчтой байдаг.
• Ийм хязгаарлалт нь үр удмын чанарыг хамгаалах механизм гэж үздэг. Өндгөн эсийн чанар өндөр байхын тулд тоо нь бага байх хандлагатай.

⏳ 4. Нас ахих тусам чанар буурдаг
• Өндгөн эс зөвхөн тоогоор хязгаарлагдахгүй, нас ахих тусам чанар нь буурдаг.
• Энэ нь жирэмслэх боломжийг бууруулж, хромосомын гажигтай ураг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

📊 Өндгөн эсийн нөөцийн хэмжээг насны ангилал болон бага, дунд, их гэсэн хэмжээгээр харуулсан болно.

22/05/2025

🎙 𝗘𝗿𝗱𝗲𝗠𝗘𝗗'𝘀 𝗽𝗼𝗱𝗰𝗮𝘀𝘁 🎙
Үргүйдэл түүнийг хэрхэн оношлох болон эмчлүүлэгчиддээ юу зөвлөх тухай ерөнхий мэргэжлийн эмч нарт (OBGY биш) зориулсан мэдээлэл.

Сонсох 🎧 https://erdemed.com/library-podcast/

📣 Та бүхэн анагаах ухааны мэргэжлийн подкастыг орчин үеийн бүх платформ дээр сонсох боломжтой бөгөөд дараах линкээр өөрийн хэрэглэдэг платформ дээр биднийг дагаарай ! 👇

𝗦𝗽𝗼𝘁𝗶𝗳𝘆: https://rb.gy/060izk
𝗔𝗽𝗽𝗹𝗲 𝗽𝗼𝗱𝗰𝗮𝘀𝘁: https://rb.gy/i8o30l
𝗱𝗲𝗲𝘇𝗲𝗿: https://rb.gy/wdvd1y
𝗔𝗺𝗮𝘇𝗼𝗻 𝗺𝘂𝘀𝗶𝗰: https://rb.gy/i6jvmt
𝗠𝗯𝗼𝗼𝗸: https://www.m-book.mn/podcast/erdemed
𝗬𝗼𝘂𝘁𝘂𝗯𝗲: https://rb.gy/ot7tzr
ErdeMED erdemed.com

IVF буюу Үр Шилжүүлэн Суулгах үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд:Өөжинмед Үр Шилжүүлэн Суулгах ТөвRMC - Үр шилжүүлэн суулгах Ү...
08/10/2024

IVF буюу Үр Шилжүүлэн Суулгах үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд:
Өөжинмед Үр Шилжүүлэн Суулгах Төв
RMC - Үр шилжүүлэн суулгах Үндэсний төв
CLWH Mongolia - Үр шилжүүлэн суулгах төв
Unimed International Hospital

👆ӨНДГӨН ЭСИЙН НӨӨЦ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?👇 👨‍👩‍👧 Магадгүй танай гэр бүл 5 жилийн дараа үр хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн ч тэр...
05/10/2024

👆ӨНДГӨН ЭСИЙН НӨӨЦ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?👇

👨‍👩‍👧 Магадгүй танай гэр бүл 5 жилийн дараа үр хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн ч тэр үед таны өндгөвчний нөөц хангалттай биш болсноор ТАНАЙ ГЭР бүл үргүйдэлтэй тулгарах эрсдэлтэй тулгарч мэдэх юм..

👩‍🦰 Эмэгтэй хүн бүр эхээс төрөхдөө өндгөвчиндөө бүхий л амьдралынхаа туршид хэрэглэх өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Дөнгөж төрсөн охидуудад ойролцоогоор 400 мянган ширхэг анхдагч өндгөн эс байх бөгөөд шилжилтийн насанд сарын тэмдэг анх ирэх үеээс эхлэн гадагшилж эхэлдэг. Сард зөвхөн нэг өндгөн эс боловсорч гадагшлахын тулд маш олон тооны өндгөн эс хамт үүсч байдаг бөгөөд тэр дундаас 1 эс доминант болон хөгжин гадагшлаж бусад нь мөхдөг. Өндгөн эсний нөөц дуусахад эмэгтэйчүүд цэвэршиж өндгөн эс ялгаруулахаа больж, сарын тэмдэг зогсож жирэмслэх боломжгүй болдог.

♻️ Иймээс өндгөвчний үйл ажиллагаа жирэмслэх чадвар нь эмэгтэй нас болон өндгөн эсний нөөцөөс шууд хамаарна. Зарим эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагааг настай нь харьцуулахад нэлээд буурсан байх бөгөөд өндгөвчний үйл ажиллагааны бууралтыг дагаад түүнд хадгалагдаж буй өндгөн эс ч мөн маш хурдан цөөрч чанар нь мууддаг.

❓Тэгвэл энэхүү эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?❓
🔬AMH (Anti Mullerian Hormone)-ийн шинжилгээ буюу өндгөвчий нөөц тодорхойлох шинжилгээ..
✅ Өндгөвчний хүлээн авах чадварын шинжилгээ нь (AMH) өндгөвчинд боловсорч гадагшлах боломжтой өндгөн эс хэр их байгаа гэдгийг тодорхойлох шинжилгээ учир тухайн эмэгтэйн нөхөн үржихүйн чадварыг илтгэх анхан шатны баримт болно.
✳️ AMH (Anti Mullerian Hormone)-ийн шинжилгээ нь сарын тэмдэгийн хэд дэх өдөр ч хамаагүй цусаар хялбархан хийх боломжтой бөгөөд бусад шинжилгээнүүдтэй харьцуулахад өндгөвчний нас, хөгшрөлтийг илүү тодорхой мэдэх боломжтой юм.
🕓 AMH шинжилгээгээр тоон үзүүлэлт нь 1.0 орчим байвал 40 нас, 2.0 орчим байвал 35-39 нас, 3.0 орчим байвал 30-34 нас, 4.0 орчим байвал 25-29 нас гэж үздэг.

😔Хэрэв 1.0-оос бага бол нөхөн үржихүйн чадвар буурч эхэлж байгааг илэрхийлнэ.
(Улс орон бүрийн шалгуур үзүүлэлт харилцан адилгүй)

ДЭМБ-ын тодорхойлсноор 12 сар болон түүнээс дээш хугацаанд, ямар нэгэн хамгаалалтгүй, тогтмол бэлгийн харьцаанд орж буй ...
04/10/2024

ДЭМБ-ын тодорхойлсноор 12 сар болон түүнээс дээш хугацаанд, ямар нэгэн хамгаалалтгүй, тогтмол бэлгийн харьцаанд орж буй боловч жирэмслэхгүй байвал хосуудыг үргүйдэлтэй гэж үздэг.

Нөхөн үржихүйн чадвар наснаас хамааран буурдаг тул эмэгтэй нь 35-аас дээш настай, 6 сарын турш оролдлого хийгээд жирэмслэхгүй бол заавал нэг жилийг хүлээлгүйгээр мэргэжлийн байгууллагад хандаж болно.

Хэрвээ танай гэр бүлд дээрх асуудал тулгарсан байж болзошгүй бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай.

02/10/2024

💁‍♀️Эмэгтэй хүн төрөхдөө 1-2 сая тооны 🥚 өндгөн эсийн нөөцтэй төрдөг бөгөөд амьдралын явцад энэхүү нөөц шавхагдан ДУУСАХ үед эмэгтэй хүн ЦЭВЭРШИЖ, биений юм нь зогсдог байна.

Address

Peace Avenue
Ulaanbaatar

Telephone

+976 7010-0505

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mama Bear posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mama Bear:

Share