COZY HAUS нь хүнийг тав тухтай амьдруулахад чиглэсэн загвар дизайн, нарийн хийцлэл бүхий Гал тогоо, Зочны өрөө, Унтлагын өрөө, Хүүхдийн өрөө, Угаалгын өрөөний тавилгийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэдэг бөгөөд, тавилга үйлдвэрлэхдээ хүний биед хор нөлөөгүй E0, E1 стандартын хавтангуудыг ашиглаж байгаа билээ. Мөн зөвхөн тавилга үйлдвэрлэлээс гадна бүх төрлийн Интерьор зураг, Тав
илгын зураг, Дотор засал, Гоёлын тааз зэргийг хийж гүйцэтгэдэгээрээ хэрэглэгчдэд цогц үйлчилгээг санал болгож байна.
Чанар болон Сэтгэл ханамж
Захиалагчдийн хүсэл эрмэлзэлд үндэслэж захиалга бүрийг өөрийн гэсэн өнгө, загвар бүхий зөвхөн таны гэр, оффист тохируулан бүтээж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах нь бидний зорилго билээ.
Интерьер
Хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй ертөнцтэй бөгөөд зөвхөн түүндээ төгс зохицох орчингоос төгс мэдрэмжийг авч тайвшралыг мэдэрдэг байна. Тийм ч учраас таны төгс орчинд төгс зохицох минимал хэв маягыг шингээсэн интерьер дизайныг бүтээж өгөх нь бидний гол үүрэг билээ. COZY HAUS нь зөвхөн таны гэр, оффис, ажлын байранд зориулсан өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэв шинж бүхий мэргэжлийн чанартай үйлчилгээ, чанартай дизайн, чанартай гүйцэтгэл, захиалагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин, гадны зураг төсөл, барилгын засвар үйлчилгээний байгууллагуудтай өрсөлдөхүйц үндэсний зураг төсөл, гүйцэтгэлийн компани билээ.