Мөнхийн Вулкан

Мөнхийн Вулкан Геологи, Ашигт малтмалын хайгуул

31/03/2026

Цөлийн нүүдэлчдийн шавьж, могойноос хамгаалах уламжлалт арга

Цөлийн нүүдэлчид, ялангуяа Монгол, Төв Азийн хээрийн овог аймгууд, мөн Африкийн цөлийн овог аймгууд, шөнө унтахдаа байгальд өөрсдийгөө шавьж, могойноос хамгаалах уламжлалт арга хэрэглэдэг байсан нь сонирхол татдаг. Эдгээр арга нь зөвхөн амьдрах чадварын туршлага төдийгүй байгалийн амьтдын зан төлөвийг ойлгосон шинжлэх ухааны үндэслэлтэй байжээ.

1. Дугуй, тойрог зурсан арга

Нүүдэлчид унтах газраа тойруулан дугуй, тойрог зурдаг. Энэ нь шавьж, могойг дотогш оруулахгүйгээр хамгаалалтын “тусгаарлагдсан орон зай” үүсгэдэг.
• Шоргоолжийн туршилт: Цаасан дээр гүйж байсан шоргоолжийг тойруулан дугуй зурсан тохиолдолд тэр тойргоос гарч чадаагүй нь энэ аргыг баталж байна. Шоргоолж нь феромон замыг дагаж хөдөлдөг тул дугуй нь тэдний мэдрэх замыг тасалдаг.
• Могойн хамгаалалт: Могой нь чичиргээ, дулаан, үнэрээр орчноо мэдэрдэг. Дугуй, тойрог нь тэдэнд “аюултай” орон зай гэж мэдрэгдэж, ойртож чаддаггүй.

2. Модны навч, элс, шугам

Унтах газрыг тойруулан модны навч, жижиг чулуу эсвэл элсээр шугам татах нь могой, шавьжийн хөдөлгөөнийг хязгаарлах нэмэлт арга юм. Шугам нь байгаль дахь тэмдэглэгээ шиг ажиллаж, амьтдын замыг өөрчилдөг.

3. Гал, утаа ашиглах

Нүүдэлчид жижиг гал, аргалын утаа асааж, шавьж, могойг зайлуулдаг.
• Шавьж, могой нь утаа болон үнэрт мэдрэмтгий тул ойртож чадахгүй.
• Энэ арга нь дугуй, шугамтай хосолсноор хамгаалалтын “бүрэн хүрээ” үүсгэдэг.

4. Хоол, үнэрийг тусгаарлах

Хүнс болон үнэрт зүйлсийг дугуйн дотроос хол байрлуулж, шавьж, могойг татахаас сэргийлдэг.

5. Ухаалаг газар сонголт
• Хуурай газар, элсэрхэг хөндий сонгох нь байгалийн хамгаалалт болж өгдөг.
• Могой, шавьж багатай газар унтах нь эртний туршлагаар батлагдсан.

6. Шинжлэх ухааны үндэслэл
1. Шоргоолж феромон замыг дагаж хөдөлдөг тул дугуй, шугам замыг тасалбал дотогш орж чадахгүй.
2. Могой чичиргээ, дулаан, үнэрээр орчноо мэдэрдэг. Дугуй болон хамгаалалтын шугам нь дотогш орох боломжийг хязгаарладаг.
3. Нүүдэлчдийн туршлага эртний бодит туршилт, амьдралын мэдлэг нь өнөөгийн шинжлэх ухаанд батлагдаж байна.

7. Дугуйн схем (текстээр)

Могой
🐍

|
---------------------
| |
| Шавьж (шоргоолж)|
| 🐜 |
| |
---------------------

|
Дугуйгаар тэмдэглэсэн
унтах талбай

[ Хүн унтаж байна ]

|

---------------------
| |
| Шавьж (шоргоолж) |
| 🐜 |
| |
---------------------

Энэхүү схем нь дугуй, шугам, шавьж, могой, утааны хамгаалалтын элементүүдийг ойлгоход тусалдаг.

Цөлийн нүүдэлчдийн энэхүү уламжлалт арга нь байгалийн мэдрэмж, эртний туршлага, амьтны зан төлөвийн ойлголтыг нэгтгэсэн бөгөөд өнөөдөр шинжлэх ухааны талаас нь ч батлагдаж байгаа сонирхолтой жишээ юм.

30/03/2026
25/03/2026

🔷 Sistemas de Pegmatitas: Endógenas vs Exógenas 🔷

Las pegmatitas son cuerpos ígneos de grano muy grueso que se desarrollan en rocas aluminosilicatadas, carbonatadas y ultramáficas, mostrando una gran diversidad de procesos geológicos (modificado de Shcherba, 1970; Kirwin, 2005).

🔹 Pegmatitas Endógenas
Se originan a partir de fluidos residuales magmáticos, generalmente vinculados a intrusivos graníticos.
👉 Pueden presentar Textura de Solidificación Unidireccional (UST), reflejando un crecimiento cristalino ordenado.

🔹 Pegmatitas Exógenas
Se forman por interacción de fluidos hidrotermales con la roca encajonante, generando procesos de reemplazamiento y enriquecimiento químico.

📌 Importancia
Estos sistemas son fundamentales en la concentración de elementos críticos como Li, Ta, Nb, Be y tierras raras (REE) 🌍⚒️

20/03/2026

Cuadro cronoestratigráfico mostrando los grandes límites estructurales y los eventos volcano-sedimentarios, así como la ubicación de los yacimientos de sulfuros masivos volcanogénicos de Pb-Zn-Cu del Cretácico superior–Paleoceno. Tomado de Romero (2007).

Esquema clave que integra tiempo geológico, estructuras mayores y pulsos volcano-sedimentarios ⏳🌋.
Evidencia cómo los grandes sistemas de fallas controlaron la formación y emplazamiento de depósitos VMS de Pb–Zn–Cu durante el Cretácico superior–Paleoceno 💎⛏️.

Una herramienta fundamental para comprender el vínculo entre tectónica y metalogenia en el Perú central 🧭

👉 Sigue Geolithos para más geología económica real

20/03/2026

⛏️ Mineralización y alteraciones en un depósito tipo IOCG

El esquema representa la arquitectura vertical y lateral de un sistema IOCG (Iron Oxide Copper Gold), caracterizado por la interacción de fluidos magmáticos de alta temperatura (400–600 °C) con componentes meteóricos más fríos (200–400 °C).

En profundidad, el núcleo del sistema muestra una intensa alteración sódica (actinolita + albita), típica de etapas tempranas y de mayor temperatura. Hacia niveles intermedios se desarrolla una potente alteración potásica, asociada a la precipitación de magnetita masiva y stockwork, seguida por zonas ricas en hematita (masiva o en brecha). En los niveles superiores, próximos a la paleosuperficie, predomina la alteración sericítica, reflejando condiciones más oxidantes y de menor temperatura.

La mineralización se concentra estructuralmente en conductos verticales y cuerpos brechados, donde la mezcla de fluidos y cambios físico-químicos favorecen la precipitación de Cu ± Au ± Fe, controlada por gradientes térmicos y oxidación progresiva.

Este modelo no solo describe un depósito: revela la evolución termodinámica de un sistema profundo dominado por óxidos de hierro, donde la zonación de alteración es la clave para vectorizar hacia el núcleo mineralizado.

18/03/2026

ГЕОЛОГИЙН СУДАЛГААНААС ГҮН БОЛОВСРУУЛАЛТ ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЗАМ
...........................................
Зөвлөх геологич, магистр Б.Банзрагч
(Баримтат эссэ нийтлэл)..........................................

Оршлын оронд өгүүлэх нь:
Аливаа улс орны хөгжил цэцэглэлт нь тухайн орны хувьд оршин байх газар нутгийн байршил, түүнд орших эдийн засаг, улс төрийн нөхцөл, хүн амын тоо, шинжлэх ухаан,техник болон технологийн хөгжил дэвшил, байгалийн баялаг тэдгээрийн төрөл зүйл, судалгааны түвшин хийгээд хэрхэн боловсруулж буйгаас хамаардаг ажгуу.

Учир нь улс орон бүр өөрийн хөгжлийн замаа өөрт буй дээр дурьдсан нөхлүүдээс аль давуу талаа сонгон хөгжүүдэг нь зүй ёсных ажээ. Эдгээрээс зөвхөн өөрийн улс орны хэмжээнд геологийн судалгаанаас гүн боловсруулах үйлдвэр хөгжүүлэх хүртэлх хөгжлийн замын тухай бодлоо энд хөндөв. Энэ зам бол геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, ашигт малтмалын хайгуул, ашигт малтмалын олборлолт, ашигт малтмалын боловсруулалт, ашигт малтмалын гүн боловсруулалт гэсэн дэс дараалал бүхий хөгжлийн зам болой.

♦️Нэг. Эхний нэн бартаат зам буюу геологийн зураглал хэмээх судалгаа

Юуны өмнө геологийн зураглал хэмээх судалгааны ажил нь нутаг дэвсгэрийн хэмжээнд тархсан төрөл бүрийн найрлагатай (суурилаг, хүчиллэг, шүлтлэг гэх мэт) янз бүрийн гарал үүсэлтэй (тунамал, гүний хайлмал хувирмал гэх мэт) олон жилийн насны ялгаатай (нэн эртний буюу хэдэн тэрбум жил, эртний буюу хэдэн зуун сая жил, шинэ үеийн буюу хэд хэдэн арван сая жил, өнөө үеийн буюу хэдэн зуун мянган жил гэх мэт) чулуулгуудыг ялгаж зурагладаг бөгөөд улмаар тэдгээртэй холбоотой үүсдэг төрөл бүрийн ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тодорхойлдог болой.

Асар уудам нутагтай Монгол улс хөгжлийн эхний зам буюу геологийн судалгааг 1930-аад оны сүүлээр Зөвлөлт орны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эхлүүлжээ. Тэр бол тухайн үеийн шаардлагаар газарзүйн болон геологийн зураглал, зарим ашигт малтмалын эрлийн ов тов цоохор судалгаагаар (газрын тос, уран, ховор металлууд, болор, газрын доорх ус гэх мэт) хийгдэж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 1957 онд Монгол орны анхны 1:1500000 масштабтай геологийн зураг буюу судалгааны хоорондын зайн нарийвчлал 15 км байх зураг академич, геологич В.А.Обручевийн удирдлага дор зохиогдсон байдаг билээ. Үүнээс хойш өнөө хүртэлх хугацаанд энэхүү геологийн судалгаа буюу хоорондын зайн нарийвчлал нь 10 км, 5 км, 2 км 0,5 км хүртэл ойртсоор тэдгээр харьцаанд тохирсон геологийн болон ашигт малтмалын зураг зохиогдсон, зохиогдсоор байна. Өөрөөр хэлбэл манай геологичид Монгол улсын нутаг дэвсгэрт 15 км, 10 км, 5 км, 2 км, зайн нарийвчлалтай геологийн судалгааг бүрэн дуусгаж холбогдох зургуудыг зохион бүтээсэн билээ.

Харин 1:50000-ны масштабтай буюу 0,5 км-ийн зайтай нарийвчлал бүхий геологийн судалгаагаар бүх нутаг дэвсгэрт 40 орчим хувийг бүрхээд байна. Энэ бүхэнд төрөл бүрийн ашигт малтмалын эрэл давхар хийгдэж байдаг тул нутаг дэвсгэрийн даруй 60 шахам хувьд эрлийн ажил хийгдээгүй байгаа бөгөөд мөн ч их ажил Монголын геологичдын өмнө зогсож байгаа гэсэн үг юм.

♦️Хоёр. Дараагийн зам буюу ашигт малтмалын эрэл

Өнөө үед Монголын геологичид, засгийн газрын даалгавраар 1:50000-ны масштабын 0,5 км-ийн нарийвчилсан геологийн зураглалын хамт ашигт малтмалын эрлийн ажлыг гүйцэтгэн нийт нутаг дэвсгэрийг энэхүү үе шатны судалгаагаар бүрхэж дуусгахаар шамдаж байгаа. Геологийн зураглалаар тогтоогдсон төрөл бүрийн ашигт малтмалын илрэлүүд, эрдэсжсэн цэгүүд, цэгэн гажилуудын хэтийн төлвийг тодорхойлох зорилгоор эрлийн ажлыг ерөнхий эрэл, нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээ гэсэн гурван үе шаттайгаар судалгааны ажлаа нарийвчлан гүйцэтгэх бөгөөд энд геологийн нарийвчилсан (1:10000-1:5000 харьцал) зураглалаас гадна суваг, шурф малтах, цооног өрөмдөх, геологийн болон төрөл бүрийн сорьцлолт дээжлэлт хийх, геофизикийн (соронзон, цахилгаан, гравитацийн болон чичирхийллийн) аргуудаар гадаргуугаас нь тандах зэрэг олон аргуудыг хавсран гүйцэтгэдэг. Өнөөгийн байдлаар эдгээр ажлын үр дүнд үнэт (Al, Ag, Pt), өнгөт (Cu, Zn, Pb), ховор (W, Sn), хар төмөрлөг (Fe, Mn), газрын ховор (La,Ce, Ta, Nb) металууд, шатах ашигт малтмалууд (нүүрс, газрын тос, хий), өнгөт болон гоёл чимэглэлийн чулуулгууд (мана, гартаам), барилгын материал (элс хайрга, шавар ,шохойн чулуу), газрын дорхи ус, рашаан зэрэг төрөл бүрийн ашигт малтмалын хэдэн мянган орд, хэдэн түмэн илрэл, хэдэн буман эрдэсжсэн цэг, геохими болон геофизикийн сарнилын болон эрдэсжсэн цэгэн гажил хэдэн бумаараа тогтоогдсон нь өнөөгийн Монголын ашигт малтмалын тархалтын зургийг харахад тодорхой харагдана. Эрээн цоохор шүү дээ Та хараарай.

Өөрөөр хэлбэл ашигт малтмалын эрлийн үе шат ордын хувь заяаг шийддэг онцгой үе шат бөгөөд геологичдын чадвар, арга барил, хөрөнгө мөнгөний хүрэлцээ, ашигт малтмалын төрөл, гарал үүсэл, тухайн ашигт малтмлалын онцлогт тохирсон арга аргачлалын сонголт зэрэг судалгааны чанараас онцгой хамаардаг үе шат юм. Учир нь энэ бүхнээс хамаарч сайхан ордыг үгүйсгэх юмуу эсвэл хэт дөвийлгөх замаар буруу тийш залах тохиолдол гарч болзошгүй юм. Тэгээд ч ашигт малтмалын цэгэн гажлууд нь эрдэсжсэн цэг, эрдэсжсэн цэгүүд нь илрэл, илрэлүүд нь орд, ордууд нь том, томоохон ордууд болон хувирах нь эрэлчин геологичдын хөдөлмөр, оюуны гайхамшигт үр дүн бөгөөд уг объектын хувь заяа цаашлаад эх орны хөгжлийн хувь заяа болон хувирмой.

Эрлийн ажил нь геологийн зураглалын үр дүнд тогтоогдсон геологийн тогтоц, өнөө үеийн эрэл хайгуулын ажлын хуримтлуулсан олон улсын болон өөрийн орны туршлагууд, эртний болон өнөөгийн геологийн процесс тодорхой хэмжээгээр адил төстэй байдаг зүй тогтол, аливаа ашигт малтмалын үүсч бий болох тухай онолын өндөр мэдлэг чадвар зэргийн цогцлол гэж үзэж болно.

Сайн геологич эх орноо баяжуулдаг, муу геологич эх орноо ядууруулдаг гэсэн явган яриа байдаг. Энэ нь үнэхээр геологич хүний онол практикийн өндөр мэдлэг чадвараас хамаардаг болохын илрэл гэж болно.

Эдгээрийг сайтар боловсруулсны үр дүнд зарим ордуудыг онолын хувьд нээж, практик үйл ажиллагаагаар нотолсон нь цөөнгүй. Тухайлбал доктор профессор Ж. Бямба Хөвсгөл Бүрэнхаан орчмын фосфоритын ордуудыг, ахмад геологич Ж. Банзрагч Зүүн цагаан дэлийн Хайлуур жоншны ордыг, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан нэрт геологич Д. Гарамжав Оюутолгойн зэс-алтны бүлэг ордыг нээн илрүүснийг дурьдаж болох.

Дашрамд дурьдахад, зураглал-эрлийн ажлыг газрын баялаг улсын болон ард түмний өмчийн хувьд улсын төсвөөр гүйцэтгэх нь зүй бөгөөд энэ нь бүхэлдээ “Аливаа ашигт малтмалын ордыг олж нээх урлаг” хэмээн нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл, зураглал, эрэл, нарийвчилсан эрэл, чадвал эрэл үнэлгээний ажлыг өөрсдөө улсын төсвөөр хийгээд ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдах хайгуулын ажлыг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын дунд тендер зарлаж гүйцэтгүүлээд, үр дүнд нь улс болон хувийн хэвшлийн зохистой харьцаа бүхий үйлдвэрүүдийг бий болгох нь хамгийн зөв хандлага гэж болох юм.

♦️Гурав. Үргэлжлэх зам буюу ашигт малтмалын хайгуул

Аливаа ашигт малтмалын уурхайг хөгжүүлэх, олборлоход хамгийн чухал урьдач нөхцөл нь хайгуул юм. Дээр дурьдсан эрлийн гурван шатыг дамжаад хэтийн төлөв сайтай буюу нөөц тогтоох боломжтой, УААА-д нэн шаардлагатай, чанар болон тоон үзүүлэлт нь өндөр хэмжээнд тооцоолж болохуйцаар эрэл болон эрэл-үнэлгээний шатанд шалгарсан объектод маш их зардал хөрөнгө мөнгө шаардах хайгуулын ажлыг үргэлжүүлж, улмаар олборлох шатанд дэвшүүлдэг. Ийм байдлаар олон арван том болон томоохон ордуудыг хайгуулын судалгаагаар тогтоосон нь өнөөгийн Эрдэнэт, Бор өндөр, Мардай, Оюу толгой, Таван толгой, Багануур, Цагаан суварга, Хармагтай, Шивээ овоо, Нарийнсухайт, Заамарын район, Асгат, Мөнгөн өндөр, Хөвсгөл Бүрэнхаан, Улаанцав, Цагаанчулуут, Толгойт (алт) Төмөртийн овоо (Zn, Pb) гэх мэт бараг хэдэн мянган нэрийг дурьдаж болно.

Гэтэл сүүлийн 10 жилд хайгуулын зөвшөөрөл (лиценз) олгохыг зогсоосноор хайгуулын ажлууд удаашралд нэрвэгдэн улмаар олборлолтонд бэлтгэгдсэн орд ховордсон нь цаашдын хөгжилд нэн хортой. Тэрч байтугай популистуудын түлхээсээр газар нутгийн 75 %-д ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно гэсэн асуудал ч бий.

Өнөөдөр манай улсад 896 хайгуулын тусгай зөвшөөрөл, 1700 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Энэ нь манай улсын нутаг дэвсгэрийн зөвхөн 3,9%-д хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгогдсон байна гэсэн үг. Тэр дундаа хайгуулын зөвшөөрөл дөнгөж 2,8%-д ч хүрэхгүй. Үүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 100хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хураамжийн 50%, уул уурхайгаас орж ирж буй бүх төрлийн төлбөрүүдийн 50%-г орон нутагт нь хуваарилан үлдээдэг болсон. Иймд орон нутагт, тэдгээрийн популист улс төрчид геологи хайгуулын ажлыг эсэргүүцэх нь улс орны хөгжлийн хурдцыг саатуулж буй бараг гэмт хэрэг гэмээр явдал юм. ГУУҮЯ-ны сайд асан хөдөлмөрийн баатар Ч.Хурц “Геологич хүн улс орныхоо хөгжлийн 20-30 жилийн ирээдүйг урьдчилан хардаг” хэмээсэн нь жинхэнэ “алсын хараа” юм.

Дашрамд дурьдахад “Монгол улс алсын хараа-50”-ыгдэвшүүлсэн нь үнэхээр чухал шийдвэр бөгөөд улмаар аймаг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, тэр ч байтугай хувь хүн “Алсын хараа-50”-тай баймаар санагдана.
Өнөөгийн байдлаар хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдоод олборлолтонд бэлтгэгдсэн хэд хэдэн сайхан ордууд бэлэн болоод байна. Тухайлбал “Петрочайна” компанийн “Цэн тогоруу” нэрт газрын тосны байгалийн ундаргаар оргилсон орд, “Аспаир майнинг” компанийн Хөвсгөлийн “Овоотын” коксжих нүүрсний (230-250 сая-д нөөц бүхий) орд, Говь-Алтай аймгийн “Хан Алтайн алтны үндсэн (8,1тн нөөц бүхий) орд, “Занаду майнс” компанийн Хармагтайн зэс-алтны орд, “Кинкора Коппер” компанийн “Хүрэл үнэг” алт-зэсний орд, Баянхонгор аймгийн Баянхөндий (400мянган унц бүхий) алтны ордууд гэх мэт улс орны хөгжил цэцэглэлтэнд маш чухал түлхэц өгөх ордууд нээгдээд олборлолт болон боловсруулалтанд бэлтгэгдээд байна.

Хайгуулын ажил нь маш өндөр зардал өртөгтэй, эрсдэл бүхий нүсэр хүнд ажил тул улсын төсвөөр хийх маш их хүндрэлтэй. Харин эрлийн ажлын үр дүнг харгалзан хэтийн төлөв сайтай нь тогтоогдсон объектуудад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудсан сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгчийг тодруулах нь хамгийн зөв тактик болно. Учир нь, хайгуулын зориулалт бүхий зөвхөн нэг тууш метр гүн өрөмдлөгийн өртөг гэхэд л 200,000 төгрөгөөс доошгүй. Гэтэл нэг ордын хувьд заяаг шийдвэрлэхэд хэдэн зуун мянган тууш метр өрөмдлөг шаардлагатай болно. Энэ бол зөвхөн өрөмдлөг шүү дээ. Цаана нь уулын нэвтрэлт, төрөл бүрийн сорьцлолт дээжлэлт, геохими болоод геофизикийн нарийвчилсан судалгаа, лабораторийн олон талын шинжилгээ гэх мэт маш их зардал бий. Харин хайгуулын үр дүнг хэрхэн хуваалцах, улс орны хөгжилд хэрхэн чиглүүлэх нь засаг төрийн мэргэн бодлого байх ажгуу.

♦️Дөрөв. Өгсөх зам буюу олборлолт

Нэгэнт асар их хөрөнгө мөнгө, хүн хүч, техник тоног төхөөрөмж оюуны өндөр чадварыг шавхан байж тогтоосон ашигт малтмалын ордыг ашиглаж олборлох нь зүй ёсны алхам юм. Өнөөгийн Монголчууд бидний ирээдүйн хөгжил бол нөөц нь тогтоогдсон ашигт малтмалын ордуудыг мэргэн сонголтоор олборлох, боловсруулах, гүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд байна. Улсын хэмжээнд 2200 орчим уул уурхай, газрын тос олборлох компаниуд бүртгэлтэй. Мөн 1200 гаруй лицензийн эзэмшигч компаниуд байгаа. Эдгээрээс улирлын чанартай 300-400 нь л ажиллаж байгаа аж. Өнөөдөр уурхайлах, олборлох салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, төсвийн 30%, экспортын 95%, гадаадын шууд хөрөнгө орлуулалтын 70-75% дангаараа бүрдүүлж байна. Тэрчлэн экспортын 86%-г зэс, алт, нүүрс,төмөр, газрын тос, холимог металууд эзэлж байна.

Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд эдийн засгаа сайжруулах инфляцийн дарамтаас гарахад бодитой шийдэл бол эдгээрийг экспортолж гаднаас доллар татах. Энд хоёрхон л арга бий. Энэ нь зэс, алт, нүүрс, төмөр, газрын тос, холимог металуудаа зарах, эсвэл гадаадаас хөрөнгө оруулалт хэлбэрээр мөнгө татах юм. Гэтэл хөрөнгө оруулалтыг гацаадаг, зогсоодог гурван том шалтгаан байгаа бөгөөд энэ нь Нэгдүгээрт: төрийн залгамж халаагүй байдал буюу нэг засгийн газрын шийдвэрийг нөгөө нь унагаадаг байдал, Хоёрдугаарт: Олон нийтийг гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг турхирах нийгмийн популист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа. Гуравдугаарт: Авилга, хээл хахууль зэрэг сөрөг үзэгдэл юм. Үүнтэй холбоотой гунигтай бөгөөд харамсалтай түүх ч байгаа. Тухайлбал Канадын “Хан ресурс” гэдэг компаний үйл ажиллагааг зогсоож лицензийг булаан авснаас арбитрийн шүүхэд ялагдаж иргэдийг татварын мөнгөнөөс 80 сая доллар төлсөн тохиолдол бий.

Бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг янз бүрийн аргаар зогсоох, гацаах хүндрэл чирэгдэл учруулах тоног төхөөрөмжийг эвдэх, зүй бусаар хөрөнгө мөнгө нэхэх зэрэг үйл ажиллагаагаар дарамталдаг явдал буурахгүй байна. Үүнд Дорноговийн Улаанбадрах, Баянхонгорын Баянхөндий, Ховдын Халзанбүргэдэй дэх төслүүдийн хувь заяаг дурьдаж болно.

Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет “Сайн нэр хорин жилд бий болно, муугаар солиход хоёрхон секунд л хангалттай” гэсэн алдартай үг бий гэнэ. Монголоор сайн нэрийг хүсээд олохгүй. Муу нэрийг хусаад арилахгүй гэдэгсэн. Төр нь хуулийн дагуу ажиллаж яваа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдынхаа бизнесийг хамгаалж, ном журмаараа хэрэгжиж байгаа бизнес төслүүдийг мэргэжлийн хяналт, хуульч, сэтгүүлч, популист улс төрч, малчин нутаг орны иргэдийн ер нь хэн ч зогсоох эрхгүй тийм орчныг бүрдүүлэх ёстой.

Манай улс дэлхийн хууль эрх зүйн конвенцод нэгдээд орчихсон тул гадаадын хөрөнгө оруулалт олон улсын гэрээгээр хамгаалагддаг болохыг хэрхэвч мартаж болохгүй. Гэтэл зарим аймгуудын (Хөвсгөл, Хэнтий, Завхан, Увс) засаг дарга нар удирдлагууд нь уул уурхайгүй аймгууд болно гээд зарлачихсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хийдэг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д сүүлийн 4-5 жилд аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн үр ашиг, засаглал гэсэн дөрвөн багц асуудлаар 180 орчим үзүүлэлтээр дүгнэхэд дээр дурьдсан аймгууд дандаа сүүл мушгиж байна. Харин 2021 онд уурхайлах олборлох үйлдвэрүүд бүхий, Орхон эдийн засгийн тамир тэнхээгээр, Дорноговь дэд бүтцээрээ, Дархан-Уул бизнесийн үр ашгаараа, Сүхбаатар засаглалаараа тэргүүн байр эзэлжээ. Харин 2022 оны байдлаар Дорноговь, Орхон, Дархан аймгууд эхний гурван байрыг эзэлсэн бол Завхан, Булган аймгууд сүүл мушгисан байгаа нь уурхайлах үйлдвэрийн хөгжил, тэдгээрийг дагасан бусад үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, ХАА, газар тариалангийн үйлдвэрлэл хөгжиж байгаатай холбоотой. Энэ байдлаараа эдгээр аймгууд ямагт тэргүүн байх аж. Учир нь өрсөлдөх чадвараараа тэргүүн буйг аймгуудыг харахад бүгдээрээ уурхайлах үйлдвэрүүдтэй. Түүнийгээ дагасан их бага үйлдвэр, жижиг дунд бизнесүүдтэй аймгууд юм. Өөрөөр хэлбэл эдгээр аймгийн ард иргэдийн амьдрал ахуйг жижиг дунд бизнес эрхлэгчдийн ашиг орлого, татвар төлөлт зэрэг сайн үзүүлэлтүүдийг харуулж байгаа юм.

Эндээс үзвэл, аймгуудын эдийн засгийн бие даалт, улсын төсвөөс татаас авдаг үрэлгэн байдлыг аймаг бүрээр тархсан аливаа ашигт малтмалын ордыг зөв зохистой ашиглах, уурхайлах нь бусад жижиг бизнесүүдийг чирж явдаг хөгжлийн өгсөх нэг зам болой.

Ашигт малтмалын орд газрыг уурхайлах олборлох нь өнөө үеийн наад захын ач холбогдлыг дурьдаж болно. Тухайлбал цар тахлын үед “Эрдэнэт” үйлдвэр хүн амын болон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн цахилгаан дулааны зардлыг 2 их наядаар хөнгөвчилсөн. Оюутолгойгоос 1,2 их наядын урьдчилгаа авч зах зээлд нийлүүлсэн, Салхитын мөнгөний ордын үр өгөөжөөр хүн бүрт 300мян.төгрөгийн тэтгэмж олгосон, Өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэсэн зэрэг нь хэдийгээр популист шинжтэй боловч нийт ард түмний эдийн засгийн хүнд байдлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр болсон явдал юм.

Үргэлжлэл бий...

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнхийн Вулкан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мөнхийн Вулкан:

Share