Dayarmongol.mn

Dayarmongol.mn ТАВИЛГА

13/06/2026
Чинь улсын үед баригдсан усны байгууламж нь дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл ашиглагдаж буй далангүй усалгааны...
08/06/2026

Чинь улсын үед баригдсан усны байгууламж нь дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл ашиглагдаж буй далангүй усалгааны байгууламж юм. Уг байгууламж нь үерээс хамгаалах болон усалгааны үүргийг зэрэг гүйцэтгэдэг байна.

05/06/2026

Ж.Сандагсүрэнг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр томиллоо

03/06/2026

Нэгэн малчин айлын 80 орчим малыг нохой барьсан гэх асуудал цахим орчинд анхаарал татаж байна.

Малчин хохирлоо барагдуулахаар холбогдох байгууллагуудад хандсан ч Цагдаа, Мал эмнэлгийн байгууллагууд асуудлыг бие бие рүүгээ шилжүүлсэн гэжээ. Харин нохойны эзэн “50 саяын үнэтэй нохой, төлж чадвал бууд. Би мал бариагүй” хэмээн хариулсан талаар мэдээлжээ.

Уг асуудал эзэнтэй амьтны хариуцлага болон малчдын хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар маргаан дагуулаад байгаа юм.

Аварга хулсны баавгайг байгальд нь дасган нутагшуулах Хятадын судалгааны анхны баазад 12 хулсны баавгай, 20 улаан панда ...
02/06/2026

Аварга хулсны баавгайг байгальд нь дасган нутагшуулах Хятадын судалгааны анхны баазад 12 хулсны баавгай, 20 улаан панда тэжээж байна

Манай улс 170 мянган тонн жимс ногоог БНХАУ-аас эрээн боомтоор авчээ Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа,...
02/06/2026

Манай улс 170 мянган тонн жимс ногоог БНХАУ-аас эрээн боомтоор авчээ
Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк компанийн үйл ажиллагаатай Монголын сэтгүүлчид танилцлаа. Тус парк нь 2007 оны 3 дугаар сард 10 сая юаний хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд Эрээн хотод жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монголд экспортлох эрх бүхий, гаалийн хяналтын цор ганц байгууллага юм байна.
Үндсэн үйл ажиллагаанд жимс, хүнсний ногоо экспортлох худалдаа; бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт /хөлдөөсөн жимс ногооны үйлдвэрлэл, жимс ногооны хатаамал, хөлдөөж, хатаах үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт/, амуу будаа, хүнсний тосны импорт экспорт, логистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Паркын нийт талбай нь 80,000 м.кв. Тухайлбал 13 ширхэг, 25,000 м.кв талбайтай тогтмол температур бүхий агуулахтай. 10,000 м.кв талбай бүхий хяналт шалгалтын талбайтай. 3,700 м.кв талбай бүхий хамтарсан шалгалтын нэгдсэн албаны байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Тус компанийн агуулахаас өдөр бүр нэг нь 25 тонн даацтай 30 орчим авто машинаар жимс ногоог тээвэрлэн 24 цаг дотор Улаанбаатар хотод хүргэдэг байна. Жимс ногоо, бусад хүнсний бүтээгдэрүүнийг Монголын стандартад нийцүүлэн боловсруулж, савладаг байна. Паркийн дотор болон гадна орчин 24 цагийн цахим хяналтын камерын системтэй, мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс ногооны аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангадаг.
Мөн тус парк нь Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлэх ажлыг хийж байна. 2025 онд Монгол улсаас 20,000тонн мах худалдан авчээ. Мөн ОХУ-ын байгаль нуурын бүсээс ус, рашааныг нийлүүлж Хятадын зах зээлд борлуулдаг байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Dayarmongol.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dayarmongol.mn:

Share

Category