Degree Mattress-Дэгрээ матрасс

Degree Mattress-Дэгрээ матрасс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Degree Mattress-Дэгрээ матрасс, UB city, Khan-Uul district, Ulaanbaatar.

Дэгрээ модон эдлэл
- Хүүхдийн нарс модон ор, эко үнэргүй будагтай
- Минимал загварын нарс модон ор
- Хүүхдийн орны поам матрасс
- Матрассыг бүх хэмжээгээр үйлдвэрлэдэг

Volvo машины орны матрасс захиалгаар хийж байна.  Гол нь суулт өгч шальчийхгүй даацын матрасс байгааУнтахад нуруунд тулг...
15/06/2025

Volvo машины орны матрасс захиалгаар хийж байна. Гол нь суулт өгч шальчийхгүй даацын матрасс байгаа
Унтахад нуруунд тулгууртай. Хатуувтар матрасс шүү

✅ Эдэлгээ 10 жилээс дээш
✅ Чийг татахгүй
✅ Нян бактери үржихгүй
✅ Монгол цагаан эсгийтэй
☎️ 94968788

🏥 Энто  уламжлалт эмнэлэгийн хамт олонд баярлалаа🤩 Энто эмнэлэгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье👍Манайх 5см, 8см, ...
27/05/2025

🏥 Энто уламжлалт эмнэлэгийн хамт олонд баярлалаа🤩
Энто эмнэлэгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье👍

Манайх 5см, 8см, 10см, зузаантай Оросын маш сайн даацын foam матрасс зарна

🔔 Нэг болон хоёр хүний орны матрасс
🔔 Хүүхдийн дан болон давхар,сунадаг ор манежны матрасс
🏞️ Уул уурхайн кемп, амралт сувилалын орны матрасс
🏥 Эмнэлэгийн орны матрасс
🔔 Авто машины (truck) орны матрасс (бүх төрлийн машины)
🔔 Хүүхдийн тоглоом, майханы матрассыг таны хүссэн өнгө хэмжээгээр эвхдэг эвхдэггүй загвараар түргэн шуурхай үйлдвэрлэж нийлүүлнэ.

Бөөний захиалга авч байна.

☎️ 9496-8788

🚛 Хүргэлт үнэгүй (орон нутгийн унаанд, тээшинд тавьж өгнө)
#матрасс #ХЯМДРАЛТАЙ #ор #Хөнгөн #чанартай #дэгрээ

Матрассууд гаоч байгаа
26/03/2025

Матрассууд гаоч байгаа

Танайх яг Орос мөн үү гээд асуугаад байдаг хүмүүсээ Манайх яг Оросын сайн чанарын нягт өндөртэй Фомлайн үйлдвэрийн даацы...
23/02/2025

Танайх яг Орос мөн үү гээд асуугаад байдаг хүмүүсээ
Манайх яг Оросын сайн чанарын нягт өндөртэй Фомлайн үйлдвэрийн даацын порлон байдаг шүү
☎️ 9496-8788

Манай матрассны  үйлдвэр Оросын foamline  үйлдвэрийн сайн чанарын даацын нягт өндөртэй порлоноор матрас хийж байна. Энэх...
21/01/2025

Манай матрассны үйлдвэр Оросын foamline үйлдвэрийн сайн чанарын даацын нягт өндөртэй порлоноор матрас хийж байна.
Энэхүү порлон нь суулт өгөхгүй, чийг татахгүй, хүний биед сөрөг нөлөөгүй, пүршгүй, хөнгөн
🛌 Хүүхдийн давхар орон дээр хамгийн хөнгөн
🛌 Монтесорри ор
🛌 ikea сунадаг ор
🛌 ikea татдаг ор
🛌 Манеж нярайн ор
🏩 Эмнэлэгийн ор
🗻 Уурхай кемпийн ор
🏞️ Амралт жуулчны ор
🚛 Том машин (truck)-ы ор
🏠 Оюутны дотуур байрны ор зэрэгт хамгийн тохиромжтой эдэлгээ удаан 10 жилээс дээш, үнэ хямд чанартай матрасс байх болнт. 🤙96948788
Хэмжээ загвараас үнэ өөр өөр байх тул чатаар хэмжээгээ явуулж үнийн мэдээлэл аваарай
#матрасс #хямд #хямдралтай #ор #матрас

Тухтай унтаж амрахад тань туслах аргууд 1.Зүүн тал руугаа харж унтах нь эрүүл мэндэд тустайЗүүн тал руугаа харж унтах нь...
20/01/2025

Тухтай унтаж амрахад тань туслах аргууд

1.Зүүн тал руугаа харж унтах нь эрүүл мэндэд тустай

Зүүн тал руугаа харж унтах нь эрүүл мэндэд тустай
Хүн зүүн тал руугаа харж хэвтэхэд гэдэс улаан хоолойны дор байрлаж, цээж хорсолтыг бууруулдаг байна. Тиймээс зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд тустай юм.

2. Нэг аяга гадилтай ус уу

Нэг аяга гадилтай ус уу
Банана, ялангуяа түүний хальс нь магнигаар баялаг бөгөөд тайвшруулах нөлөөтэй байдаг. Гадил жимстэй ус бэлтгэхийн тулд танд 1 гадил, шүүсэн ус хэрэг болно.
Гадилын хоёр үзүүрийг хайчилж, буцалж буй усанд хийн, 10 минут буцалгаарай.
Ингээд бананатай усыг аяганд хийнэ.
Усан дээрээ бага зэрэг шанцай нэмж хийж болох бөгөөд унтахаасаа өмнө бага багаар уугаарай.

3. Хэрэв та нойргүйдэлтэй бол сэрүүн байхыг хичээ

Хэрэв та нойргүйдэлтэй бол сэрүүн байхыг хичээ
Энэ зөвлөгөө танд хачин санагдаж болох юм. Гэхдээ судалгаагаар нойргүйдэлтэй хүмүүс хүчээр унтах гэж хичээснээс, нүдээ томруулж, сэрүүн байх гэж хичээх үедээ амархан унтдаг болох нь тогтоогджээ.

4. Орондоо орохоосоо өмнө хөөс үлээ

Орондоо орохоосоо өмнө хөөс үлээ
Инээдтэй сонсогдож болох ч, мэдрэлийн эмч, профессор Рейчел Мари Э.Салас орондоо орохоосоо өмнө хөөс үлээх нь гүнзгий амьсгалын маш сайн дасгал болдог гэжээ. Энэ дасгалыг хийснээр таны бие болон оюун санаа тайвширч, санааг тань зовоож байсан бүх бодлуудаа умартах болно.

5. Өрөөн дотроо цаг бүү тавь

Өрөөн дотроо цаг бүү тавь
Цаг нь жинхэнэ стресс үүсгэгч юм. Тиймээс та орондоо орохоосоо өмнө цаг харах хэрэггүй. Мөн шөнөжин нойргүйдэж, сэрүүн байхыг хүсэхгүй байвал унтахаасаа өмнө утсаа бүү оролд. Үүний оронд шүүгээн дотор эсвэл орон доор тавьж, өөрөөсөө холдуулаарай.

6. Унтаж чадахгүй байвал орноосоо босоод ямар нэг зүйл хий

Унтаж чадахгүй байвал орноосоо босоод ямар нэг зүйл хий
Хэрвээ та орондоо ороод 20 минут унтаж чадалгүй хөрвөөсөн бол шууд л орноосоо бос. Ингээд шоо эвлүүлэх, зураг зурах зэрэг таныг тайвшруулах зүйлс хийгээрэй.

7. Гэрэлний оронд, үнэрт лаа асаа

Гэрэлний оронд, үнэрт лаа асаа
Анхилуун үнэрний ач тус, нөлөө үнэхээр гайхалтай. Гэхдээ хэт хурц, тааламжгүй үнэр нь эсэргээрээ тухгүй нөхцөл байдал үүсгэдэг. Харин лаванда цэцгийн үнэртэй лаа нь илүү тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна, лааны зөөлөн гэрэл нь ширээний гэрлээс илүү тохь тустай уур амьсгал бүрдүүлдэг. Харин унтахаасаа өмнө лаа асаахдаа аюулгүй саванд хийхээ мартуузай.

8. Доошоо харж унтдаг бол хатуу дэр бүү хэрэглэ

Доошоо харж унтдаг бол хатуу дэр бүү хэрэглэ
Хэрэв та доошоо харж унтдаг хэрнээ хатуу дэр дэрлэдэг бол хүзүүг өвтгөхөөс гадна гэмтээх аюултай байдаг. Учир нь хатуу дэр толгойгоо тохиромжтой өнцгөөр байрлуулах боломж олгодоггүй. Тиймээс зөөлөн дэрийг духан доороо тавиад, аль нэг тийшээ харахгүй унтахыг хичээгээрэй.

9. Дэр, хөнжил ашиглан бие болон гудасны хоорондох зайг дүүргэ

Дэр, хөнжил ашиглан бие болон гудасны хоорондох зайг дүүргэ
Хэрэв та хажуу тийшээ харж унтдаг, сэрэх бүртээ мөр, гуя тань өвчин болсон байдаг бол танд магадгүй тусгай гудас хэрэгтэй юм байна. Тэгвэл танд тохирох хамгийн сайн гудас бол мөр болон гуяныхаа дор зөөлөн даавуу дэвсэх юм. Өөрөөр хэлбэл, бие болон гудасны хооронд гарсан зайг дүүргэж зөөлөн хөнжил эсвэл дэр хийгээрэй.

10. Өвдгөн доороо дэр хийж унт

Өвдгөн доороо дэр хийж унт
Хэрэв та дээшээ харж унтдаг бол өвдөгнийхөө доор дэр байрлуулаарай. Мөн бие болон гудасны хоорондох бусад хоосон зайг ч дэрээр дүүргэ. Харин хажуу тийшээ харж унтдаг бол хоёр өвдөгнийхөө завсар дэр хавчуулаарай.

11. Унтахынхаа өмнө "дөрвөлжин амьсгалын дасгал" хийж үзээрэй

Унтахынхаа өмнө "дөрвөлжин амьсгалын дасгал" хийж үзээрэй
Дөрвөлжин буюу тэгш өнцөгт хэлбэрийн амьсгалын арга нь хурдан унтах, стрессийг багасгахад тусалдаг.
Цэх суугаад хамраараа удаан амьсгалаа гарга.
Дөрөв тоолохын дотор хамраараа зөөлөн амьсгаа ав.
Амьсгалаа түгжиж, дотроо дөрөв тоолоорой.
Ингээд амаараа амьсгалаа удаан гаргана.
Дахин амьсгалаа түгжиж, удаанаар дөрөв тоол. Энэ дасгалыг давтан хийгээрэй.

12. Нэмэлт мэдээлэл:

Нэмэлт мэдээлэл:
Унтаад боссоны дараа байнга нуруу тань өвдсөн байдаг бол дараах шалтгаантай:
Унтах байрлал: Унтах байрлалаа өөрчилж, эсвэл илүү тухтай дэр аваарай.
Муу гудас: Тухгүй унтах, ядрах зэрэг асуудлаас сэргийлэхийн тулд тухтай, сайн чанарын гудас худалдаж аваарай.
Жирэмслэлт: Жирэмсний үед нуруу өвдөх асуудал маш их тохиолддог. Ялангуяа жирэмсний 5-7 сартай үеүдэд энэ асуудал хамгийн их тулгардаг юм.
Хөгшрөлт: Энэ тохиолдолд та эмчид хандах хэрэгтэй.

16/01/2025

🔅ОРОС ДААЦЫН МАТРАСС 🔅
Memory Foam: Хэвтэх үед биеийн жинг жигд тарааж, буцаад хэвийн хэлбэртээ ордог агшилт сэргэлт сайн даацын порлон учир өдөр нь ачаалал авсан нуруу, бие тань шөнийн турш таатай амрахад тустай.
➖Хонины ноосон давхарга (эсгийтэй)
Хүний биеийн температурыг маш сайн зохицуулж байдаг ба чийг татаж хөлөрөхөөс хамгаална. ЭКО бүтээгдэхүүн
➖Тоос, нян бактери, хачигны хамгаалалттай
➖Жилийн дөрвөн улирал хэрэглэж болно.
(Хайрахгүй, хөлөргөхгүй)
➖Хатуу зөөлөн нь яг тохирсон (шигдэж ороод байхгүй, мөн хэт хатуу биш)
➖Хөдөлгөөн тусгаарлагчтай (хажуу хүний хөдөлгөөн мэдрэхгүй)
➖Хэлбэрээ алдаж суулт өгөхгүй, шальчийхгүй
➖Эдэлгээний хугацаа 10 жилээс дээш
Матрасс бол хүн бүрийн хамгийн олон давтамжтай өдөр бүр 7-9 цаг хэрэглэгддэг учир хамгийн сайн судалж, анхааралтай сонголт хийх нь зүйтэй. Энэ сонголтонд тань манай даацын матрасс 100% нийцэх болно.
Фэйсбүүк: DegreeWood
Утас: 9496-8788

#матрасс #эсгий #гудас

МИНИЙ НУТАГ.Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунуудХойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнуудМэнэн, Шарга, Номины ...
07/01/2025

МИНИЙ НУТАГ.

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот, балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилүүд
Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс, шороо, газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу мал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тэсгим цагт цасан, мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хүннү, Сүннүгийн vеэс хөгшид, өвгөдийн минь нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон (Хүн ард бидний хайрыг булаасан орон)
Он онд идээшиж, олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулья

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон. Д.НАЦАГДОРЖ.1933 он. / Д.Нацагдорж 30-хан насласан, түүний "Миний нутаг" өдгөө 91 настай

25/12/2024

Манай үйлдвэр нь:
1️⃣ Орос даацын матрасс/ Эвхэгддэг болон эвхэгддэггүй/
2️⃣ Монгол үйлдвэрийн цагаан эсгий гудас
🟦 Матрасс:
💠 Эдэлгээний хугацаа 10 жилээс дээш
- Суулт өгөхгүй
- Шальчийхгүй
- Хөнгөн, уян
- Чийг татахгүй
🤍Цагаан эсгий гудас:
🤍Япон чанамал цэвэр даавуун гадартай
🤍Үнэргүй (цагаан эсгий)
🤍Эко
🤍Амьсгалдаг
🚘Хүргэлт үнэгүй
🚚 94968788
#матрасс #гудас #Эсгий

24/11/2024

Address

UB City, Khan-Uul District
Ulaanbaatar
17100

Alerts

Be the first to know and let us send you an email when Degree Mattress-Дэгрээ матрасс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Degree Mattress-Дэгрээ матрасс:

Share