04/11/2025
🎓 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН
БАРУУН БҮСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛӨӨС 🎓
📣 “SHINE ON STAGE” – ДЭВЖЭЭ ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Их сургуулийн Баруун бүсийн сургуулийн оюутнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, СИСИ системийн хэрэглээг сурталчлах, авьяас чадвар, авхаалж самбааг хөгжүүлэх зорилготой “Shine on Stage” – дэвжээ хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдаж байна.
🎯 Тэмцээний зорилго:
• Оюутнуудын СИСИ системийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
• Авхаалж самбаа, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих
• Багийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх
• Оюутны идэвхи, оролцоог нэмэгдүүлэх
✅Хамрах хүрээ:
• 1-2-р курсийн оюутнууд
• 3-4-р курсийн оюутнууд
📋 Багийн бүрэлдэхүүн:
• Баг бүр 8–10 гишүүнтэй байна.(Суралцаж буй тэнхим бүрээсээ баг бүрдүүлж оролцоно.)
• Оролцогчид тэмцээний дүрэм журмыг чанд мөрдөж, бэлтгэлтэй ирэх шаардлагатай.
📌 Тэмцээний хөтөлбөр:
• Багийн мэндчилгээ
• “СИСИ систем”-ийн талаар танин мэдэхүйн хэсэг
• Авхаалж самбаа сорих тэмцээн
• СИСИ системийн сэдвээр жүжигчилсэн үзүүлбэр
• Бүжгийн үзүүлбэр (уламжлалт, орчин үеийн төрөл)
• “СИСИ-г бүтээлчээр ашиглая” сэдэвт илтгэл
• “Quiz Battle” мэтгэлцээн
• Мэргэжилтний мэдээлэл, хэлэлцүүлэг
• Шагнал гардуулах ёслол
📅 Зохион байгуулагдах хугацаа:
2025 оны 11 дүгээр сарын 14–21-ний өдрүүдэд
📍 Байршил:
МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн спорт зааланд зохион байгуулагдана.
Шагнал урамшуулал:
Тэмцээний хүрээнд олон нийтийн сэтгэлд хүрсэн, авьяас, мэдлэг, бүтээлч байдлаараа онцгойрсон шилдэг гурван багийг нийт нийлбэр оноогоор нь байр эзлүүлэн дараах байдлаар шагнаж урамшуулна.
🥇 I байр – 500,000₮
🥈 II байр – 300,000₮
🥉 III байр – 200,000₮
✨ Оюутан таны авьяас, мэдлэг, идэвх, бүтээлч байдал энэ тайзан дээр гялалзах болно.
Хамтдаа “SHINE ON STAGE”! 🌟