06/02/2026
Өчигдөр ганцаараа сууж байсан бол өнөөдөр хоёуулаа болсон.
..Сургалтын төвийнхөө түрээсийн гэрээг дөнгөж үзэглэчихээд, ирээдүйгээ төсөөлөн хоосон зааланд ганцаараа суугаа зургаа цахим хуудастаа хуваалцахад та бүхний минь өгсөн асар их урам, халуун дулаан энерги болон суралцах хүсэлтэй маш олон хүмүүсийн мессежүүд надад "хөл газар хүрэхгүй" баяр баяслыг бэлэглэсэн шүү...Одоо ч ирмээр л...
Гэтэл гайхамшиг үүгээр дууссангүй манайхаан...
Утас минь дуугарч нэгэн эрхэм холбогдож байна:
"Сайн байна уу? Сургалтын төвөө нээж байгаад чинь баяр хүргэе. Би тавилгын үйлдвэртэй хүн байгаа юм. Эдийн засаг хэцүү цаг үед хувийн бизнес эхлүүлэх ямар амаргүй даваа байдгийг би өөрийн биеэр туулж, унаж босож явсны хувьд маш сайн мэднэ. Чиний чин сэтгэлийн мөрөөдөл, зөв байх гэж хичээдэг тэр эрмэлзлийг чинь хараад мундаг залуугаа адилхан залуу хүний хувьд дэмжмээр санагдлаа" гэлээ...
Үргэлжлүүлэн:
"Хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл биеллээ олох энэ төв чинь хамгийн гэрэл гэгээтэй ГЭРЭЛТ төв байгаасай гэж хүсэж байна. Тиймээс бүх өрөөний чинь тавилга, интерьер дизайн, өнгө, сурагчдын ширээ, хана, шүүгээ гээд хэрэгцээт бүх зүйлийг нь би өөрийн үйлдвэрээсээ тохижуулж өгье!" гэсэн юм.
..Ийм гайхамшиг гэж байх уу? Танхимаа яаж тохижуулна даа, багш нар болон суралцагчдадаа яаж ая тухтай орчин бүрдүүлнэ дээ гэж дотроо бяцхан санаа зовниж байсан минь ийнхүү арилж, маш их баярлаж байна.
Энэ бүхэн миний "ЗӨВ" явах гэж хичээж ирсэн зүтгэлийн минь шагнал юм болов уу?
"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал" гэж Монголын минь сайхан үг бий. Надад ийм том итгэл, сэтгэл бэлэглэсэн энэхүү ажилсаг, хөдөлмөрч залууд болон түүний хамт олонд гүнээ талархаж байна. Ач тусыг нь хэзээ ч мартахгүй бөгөөд зөв сэтгэлтэй, хөдөлмөрч залуусынхаа бизнес бүрийг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж, байнга үйлчлүүлэх болно.
Эрхэм та бүхэн минь ийм сайхан үйлсийн эзэд болох 10 гаран жил энэ мэргэжлээр ажилласан мэргэжлийн гайхалтай залуусыг дэмжин байгууллагынхаа, гэрийнхээ тавилгыг хийлгүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
Албан ёсны пейж хуудас нь энэ шүү манайхаан ➡️ Luxury mebel тавилга захиалга, интерьер дизайн
Өдөр бүр цаг минут тутамд сайхан зүйлс тохиолдож байна. Тийм ээ, миний зорилго алхам алхмаар гайхамшигтайгаар биелж байна!
Цаашдаа улам их талархалтайгаар, улам их хичээж ажиллаж амьдрах болно.Талархаж явдаг хүний ажил үйлс байнга бүтдэг гэдэг дээ.
Сургалтын төв маань хэрхэн гоё орчинтой болж байгааг та бүхэндээ засвар орох өдрөөс эхэлж харуулж байх болноо.
Солонгос хэлний сургалтын төв болон Солонгосруу сургууль зуучлалын төвөө ГРАНД ПЛАЗА дээр нээхээр хичээнгүйлэн хөдөлмөрлөж байна.Албан ёсны нээлт 2026.03.19-ний өдөр болно шүү.
Дэлгэрэнгүй бүх мэдээллийг удахгүй та бүхэндээ хүргэх болохоор түрхэн зуур ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ.