31/05/2025
⚡ Та мэдэх үү? – Эрчим хүчний талаар сонирхолтой баримтууд
📆 “Мэдлэгт дусал нэмэр” No.3
Шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглээрэй!
💡 1. LED гэрэл уламжлалт чийдэнгээс 75%-иар бага цахилгаан хэрэглэдэг.
🔋 Мөн амьдралын хугацаа нь 10 дахин урт тул гэрэл солих зардал, цаг хугацааг ч хэмнэдэг.
🌬 2. Агааржуулагчийн шүүлтүүрийг тогтмол цэвэрлэх нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлдэг.
🧽 Шүүлтүүр бохирдсон үед төхөөрөмж илүү их ажиллаж, цахилгаан зарцуулалт нэмэгддэг.
🌍 3. Нэг киловатт.цаг цахилгаанаар 70 цомхон аяга кофе чанах боломжтой.
☕ Товчхондоо, өдөр тутмын жижиг хэрэглээнүүд цугларсаар том зардал болдог гэдгийг санаарай.
🖥 4. Ажлын компьютераа "sleep mode" биш бүрэн унтраах нь илүү үр дүнтэй.
🛌 Хэдий "унтаж" байгаа ч бага хэмжээний цахилгаан хэрэглэсээр байдаг.
❄ 5. Хөргөгчийг хананаас бага зэрэг зайтай байрлуулах хэрэгтэй.
📏 Агаарын урсгалыг чөлөөтэй болгох нь хөргөгчийн хөргөлтийн үр ашигт эерэгээр нөлөөлж, цахилгааны хэрэглээг бууруулдаг.
📢 Та гэртээ эсвэл ажлын байрандаа эрчим хүч хэмнэх өөр ямар арга хэрэглэдэг вэ? Сэтгэгдлээр бичээрэй!
#ЭрчимХүч #Хэмнэлт #ТаМэдэхҮү