АналитиксAnalytics

АналитиксAnalytics Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from АналитиксAnalytics, Ulaanbaatar.

Analytics | AI | Computer Science | Efficiency | Education | Balance Мэдүүштэй, Бодууштай, Цөөн бөгөөд хэрэгцээт зурвасууд: Өгөгдөлд суурилсан Дүн шинжилгээ ба Ажиглалт, Хиймэл Оюун, Мэдээллийн Технологи, Боловсрол.

18/02/2026
Enterprise GenAI Lifecycle (Цогц түвшний GenAI-ийн амьдралын мөчлөг) гэж юу вэ?Байгууллагын түвшний Generative AI (GenAI...
10/01/2026

Enterprise GenAI Lifecycle (Цогц түвшний GenAI-ийн амьдралын мөчлөг) гэж юу вэ?
Байгууллагын түвшний Generative AI (GenAI) (Үүсгүүр хиймэл оюун)-ийн амьдралын мөчлөг нь бизнесийн зорилго болон хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн AI загварыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, арчлах бүтэцлэгдсэн, тасралтгүй үргэлжлэх процесс юм. Энэ нь уламжлалт Machine Learning (Машин сургалт)-ийн мөчлөгийг өргөжүүлж, өгөгдлийн чанар, загварын тохируулга болон бодит орчин дахь хяналтад онцгойлон анхаардаг.
Enterprise GenAI lifecycle-ийн үндсэн үе шатууд:
- Scoping/Problem Definition (Хамрах хүрээ ба асуудлыг тодорхойлох): Бизнесийн асуудлыг тодорхойлж, Use cases (Ашиглах тохиолдол) болон амжилтын хэмжүүр болох KPIs (Гүйцэтгэлийн гол үзүүлэлт)-үүдийг тогтооно. Энэ шатанд GenAI нь тухайн асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл мөн эсэхийг шийддэг.
- Data Collection and Preparation (Өгөгдөл цуглуулах, бэлтгэх): Чанартай, алдаагүй, нэг талыг бариагүй өгөгдөл нь хамгийн чухал. Үүнд өгөгдлийг цэвэрлэх, боловсруулах болон Data augmentation (Өгөгдлийг баяжуулах) аргуудыг ашиглан найдвартай оролт бэлтгэх үйл явц багтана.
- Model Selection and Customization (Загвар сонголт ба тохируулга): Шаардлагад нийцсэн Pre-trained foundation models (Урьдчилан сургасан суурь загвар)-уудыг үнэлж сонгоно. Сонгосон загвараа тусгай хэрэгцээндээ нийцүүлэн Prompt engineering (Промпт инженерчлэл), Retrieval Augmented Generation / RAG (Хайлтаар баяжуулсан үүсгүүр) болон Fine-tuning (Нарийвчилсан сургах) аргуудаар сайжруулна.
- Development and Integration (Хөгжүүлэлт ба нэгтгэл): Загварыг одоо байгаа системүүдтэй холбоно. Үүнд Inference (Загварын гаргалт)-ийг оновчлох, APIs (Хэрэглээний програмчлалын интерфэйс) үүсгэх, Hallucinations (алдаатай мэдээлэл) зэрэг эрсдэлийг удирдах аюулгүй байдлын хамгаалалт буюу Guardrails-ийг хэрэгжүүлнэ.
- Evaluation and Testing (Үнэлгээ ба туршилт): Загварын үр дүнг нарийвчлан шалгана. Үүнд объектив хэмжүүрүүдээс гадна хүний санал хүсэлт дээр үндэслэсэн шалгалтууд хийж, чанарын стандартыг хангуулна.
- Deployment (Нэвтрүүлэлт): Баталгаажсан шийдлийг бодит орчинд нэвтрүүлнэ. Үүний тулд Docker болон Kubernetes зэрэг Containerization (Контейнержуулалт) технологийг ашиглан CI/CD pipelines (Тасралтгүй нэгтгэл ба тасралтгүй хүргэлт)-ээр дамжуулан уян хатан байдлыг хангадаг.
- Continuous Monitoring and Optimization (Тасралтгүй хяналт ба оновчлол): Нэвтрүүлсний дараа загварын гүйцэтгэлийг тогтмол хянана. Data drift (Өгөгдлийн шилжилт) болон гүйцэтгэл муудах зэргийг илрүүлж, шинэ өгөгдлөөр дахин сургах замаар үр нөлөөг нь хадгалдаг.
- Governance and Compliance (Засаглал ба дагаж мөрдөлт): Бүх шатанд ёс зүйн асуудал, аюулгүй байдлын цоорхой болон хууль эрх зүйн хэм хэмжээг мөрдөх нь байгууллагын нэр хүнд, хуулийн эрсдэлээс хамгаалахад чухал ач холбогдолтой.
Байгууллагынхаа AI төслийг амжилттай хэрэгжүүлэхэд эдгээр үе шат бүрийг системтэйгээр төлөвлөх нь чухал юм.

👍 IT, AI, Хэрэгцээт мэдлэгийн фэйсбүүк пэйж

~~~ Let’s learn and grow together — follow us and stay inspired! ~~~

IBM-ийн шинжээчид: 2026 онд хиймэл оюун "туслах"-аас "багийн гишүүн" болно гэжээ.Технологийн салбарын тэргүүлэгч IBM-ийн...
02/01/2026

IBM-ийн шинжээчид: 2026 онд хиймэл оюун "туслах"-аас "багийн гишүүн" болно гэжээ.

Технологийн салбарын тэргүүлэгч IBM-ийн судлаачдын үзэж байгаагаар 2026 он бол AI-ийн хувьд зөвхөн хөгжлийн биш, харин Бүрэн хэрэглээний шилжилтийн жил байх нь. Энэ онд биднийг хүлээж буй гол трендүүдийг тоймлон хүргэж байна.
1. "Agentic AI" буюу Бие даасан системүүдийн эрин
AI зөвхөн асуултад хариулдаг байсан үе ард хоцорч, бие даан шийдвэр гаргаж, цогц ажлуудыг (жишээ нь: худалдан авалт, нийлүүлэлтийн сүлжээний удирдлага) гүйцэтгэдэг "Super Agents" буюу супер агентууд гарч ирнэ. Тэд зөвхөн туслах биш, харин зорилгоо ухамсарласан "багийн гишүүн" шиг ажиллах болно.

2. Тооцоолох чадал ба Квант үсрэлт

Квант тооцоолол: Тодорхой төрлийн бодлогууд дээр квант компьютер уламжлалт компьютероос илүү хурдан ажиллах "давуу тал"-аа батална.

Техник хангамж: Зөвхөн хүчин чадлаас илүү үр ашигт (Efficiency) анхаарч, GPU-ээс гадна тусгай зориулалтын ASIC чипүүд болон Edge (төхөөрөмж дээрх) AI эрчимтэй хөгжинө.

3. "Systems over Models" буюу Системийн давуу тал
Хэн хамгийн том загвартай байх нь чухал биш, харин олон жижиг загваруудыг хэрхэн зөв уялдуулж (Orchestration), ажлын урсгалыг хэрхэн оновчтой удирдаж байгаа нь байгууллагуудын өрсөлдөх чадварыг тодорхойлно.

4. Аюулгүй байдал ба "Identity Management"
2026 онд хүнээс илүү "AI агент"-ын тоо олшрох тул тэднийг таньж баталгаажуулах (IAM), эрх мэдлийг нь хянах, аюулгүй байдлыг хангах нь ТУЗ-ийн түвшний гол асуудал болж хувирна.

5. Нээлттэй эх (Open Source) ба Төрөлжсөн AI
Бүхнийг мэддэг аварга загваруудаас илүү тодорхой салбарт (анагаах, хууль, инженерчлэл) мэргэшсэн, жижиг бөгөөд хурдан, нээлттэй эхийн загварууд давамгайлна.

👍 IT, AI, Хэрэгцээт мэдлэгийн фэйсбүүк пэйж.

~~~ Let’s learn and grow together — follow us and stay inspired! ~~~

Эх сурвалж:

Reporter Anabelle Nicoud spoke to several experts across AI, security, quantum and beyond to better understand where tech will take us in 2026.

Дөрвөн хиймэл оюуны LLM загварыг сошиал медиа дэх дэмий/хог мэдээллээр сургаж, асуултад хариулсан үр дүнг шинжлэхэд агуу...
08/11/2025

Дөрвөн хиймэл оюуны LLM загварыг сошиал медиа дэх дэмий/хог мэдээллээр сургаж, асуултад хариулсан үр дүнг шинжлэхэд агуулгыг ойлгох, хооронд нь холбох, үндэслэл ба логиктой хариулах чадамж, ёс зүйн хэм хэмжээ зэрэг нь 25% орчим буурсан байна.

👍 IT, AI, Хэрэгцээт мэдлэгийн фэйсбүүк пэйж.

Эх сурвалж: https://arxiv.org/pdf/2510.13928

SQL нь  Data Analyst,Data Scientist, Cloud Engineer гээд мэргэжилтнүүдийг холбодог гол хэл юм. Иймд өгөгдөлтэй ажилладаг...
02/11/2025

SQL нь Data Analyst,
Data Scientist, Cloud Engineer гээд мэргэжилтнүүдийг холбодог гол хэл юм. Иймд өгөгдөлтэй ажилладаг хүн бүрийн эзэмшвэл зохих суурь ур чадвар билээ.
Хэрэв та өгөгдлийн ертөнцөд хөл тавихаар зорьж байгаа, эсвэл зүгээр л энэхүү чухал ур чадварыг өөрийн ур чадварын сандаа нэмэхийг хүсэж байвал, дараах үнэгүй SQL сургалтуудыг судлаад үзээрэй:

https://www.mltut.com/best-free-sql-courses

👍 IT, AI, Хэрэгцээт мэдлэгийн фэйсбүүк пэйж.

ChatGPT Atlas (2025.10.21 -нд танилцуулсан) болон Perplexity Comet  (2025.07 сар) - Хиймэл Оюун Ухаант Веб Хөтчүүд хэрэг...
24/10/2025

ChatGPT Atlas (2025.10.21 -нд танилцуулсан) болон Perplexity Comet (2025.07 сар) - Хиймэл Оюун Ухаант Веб Хөтчүүд хэрэглэгдэж эхлээд байна:

Сүүлийн үед хиймэл оюун ухаан нь веб хөтчүүдийн ертөнцөд хүчтэй нэвтэрч, уламжлалт хайлтын аргыг эрс өөрчилж байна. Энэ шинэ эриний хоёр том төлөөлөгч болох OpenAI-ийн ChatGPT Atlas болон Perplexity-ийн Comet хөтчүүд юм.

Хэрэв та AI-аар даалгавар гүйцэтгүүлэх, интернетээр үйлдэл хийлгэх зэрэгт гол анхаарлаа хандуулж байгаа бол ChatGPT Atlas илүү тохиромжтой байж болох ч төлбөртэй хувилбарын функцүүдийг ашиглах шаардлагатай болох нь.

Харин судалгаа, мэдээлэл цуглуулах, вэб хуудасны агуулгыг хурдан хураангуйлах зэргээр, үнэгүй хувилбарыг ашиглахыг хүсвэл Perplexity Comet сонгоорой.

Энэ хоёр хөтөч нь хоёул Chromium-д суурилсан бөгөөд AI-н тусламжтайгаар уламжлалт веб хөтөчтэй өрсөлдөхөөр зорьж буй AI-ийн эрин үеийн шинэлэг хөтчүүд ажээ.

👍 IT, AI, Хэрэгцээт мэдлэгийн фэйсбүүк пэйж.

~~~ Let’s learn and grow together — follow us and stay inspired! ~~~

Оюутан, сурагчдадаа  №2: Шалгалтын үер баримтлах 7 шилдэг аргачлалШалгалтын материалыг гартаа авсны дараа цагаа зөв хува...
18/10/2025

Оюутан, сурагчдадаа №2: Шалгалтын үер баримтлах 7 шилдэг аргачлал

Шалгалтын материалыг гартаа авсны дараа цагаа зөв хуваарилж, төвлөрлөө хадгалахыг хичээхээс гадна дараах 7 аргуудыг ашиглаарай.

1. Бүх зааврыг сайтар сонсож, унших:
Шалгагчийн тайлбар болон бичгээрх бүх зааврыг анхааралтай уншиж, шалгалтын бүтэц, цагийн хязгаар, үнэлгээний дүрмийг ойлгоорой.

2. Шалгалтыг түргэн тоймлох:
Бүх шалгалтыг гүйлгэж харж, урт богино, ямар хэсгүүдээс бүрдсэнийг мэдэх нь танд цаг хуваарилалт, арга барилаа төлөвлөхөд тусална.

3. "Тархиа хоослох" (Brain Dump) аргыг хэрэглээрэй:
Аль болох шаардлагатай баримт, томьёо, өгөгдлийг нэн даруй нэгтгэж, хоосон цаасан дээр тэмдэглэнэ. Энэ нь богино хугацааны ой санамжийн ачааллыг багасгахаас гадна, шуурхай лавлагаа болно.

4. Мэдэх асуултаа эхэлж хариулах: Шалгалтыг хурдхан тойруулан харангаа амархан, мэдэх бүх асуултанд хариулаарай. Хүндрэлтэй асуултуудыг түрдээ алгасаарай (хэрэв шалгалтын зааварт алгасаж хийхийг зөвшөөрч байвал).

5. Алгассан асуулт руу буцах:
Хялбар асуултуудыг хийж дууссаны дараа үлдсэн цагаа хүнд хэцүү асуултуудад төвлөрүүлээрэй. Таны ухаан төвлөрч, өмнөх хариултуудын гол санааг сэргээсэн байх магадлалтай.

6. Таамаглах:
Хэрэв буруу хариултад оноо хасахгүй бол асуултыг хоосон үлдээснээс зөв гэж бодсон хариултаа таамаглан бичих нь илүү дээр.

7. Хариултаа эргэн харж, шалгах:
Хэрэв цаг үлдсэн бол хариултаа дахин уншаарай. Эссэний тодорхой байдлыг шалгаж, математикийн тооцооллыг нягталж, бүтэн эсвэл олон хэсэгтэй асуулт орхигдуулаагүй эсэхээ дахин бататгаарай.

Эх сурвалж: Harvard Division of
Continuing Education

➡️ IT, AI, Хэрэгцээт мэдлэгийн “Аналитикс / Analytics” фэйсбүүк пэйж.



✅ Let’s learn and grow together — follow us and stay inspired!

Оюутан, сурагчдадаа №1: Шалгалтын амжилт бэлтгэлээс эхэлнэ. Үүнд:1. Зөв дадал, сэргээн санах:Тогтмол давтах зуршлийг хэв...
16/10/2025

Оюутан, сурагчдадаа №1: Шалгалтын амжилт бэлтгэлээс эхэлнэ. Үүнд:

1. Зөв дадал, сэргээн санах:
Тогтмол давтах зуршлийг хэвшүүлэх. Хичээлийн тэмдэглэлээ хэд хэд харж, гэрийн даалгавар, дасгал ажлыг тухай бүрт хийж байх. Шалгалтын урьд өдрүүдэд сэргээн харах.

2. Шөнөжин бэлдэхээс зайлсхийх: Шалгалтын өмнөх шөнө бүхнийг цээжлэх гэх нь зохисгүй. Яарч сандран бэлдэх нь стрессийг нэмэгдүүлж, суралцахуй, тогтоох чадварт сөргөөр нөлөөлдөг.

3. Бүтэн нойр авч амрах:
Шалгалтын өмнө бүтэн, сайн унтаж амрах нь тунгаан бодох, төвлөрөх, ой тогтоолтыг нэгтгэхэд зайлшгүй чухал.

4. Өглөөний цай:
Тархиа нийлмэл нүүрс ус болон эрүүл уургийн хослолоор (жишээ нь, өндөг, овьёосны каш) тэжээх. Усыг хангалттай ууж; элсэн чихэр ихтэй удалгүй ядраадаг хүнснээс татгалзах.

5. Хэрэгцээтэй зүйлсээ урьдчилан бэлдэх: Харандаа, тооны машин, усны сав, хувцаслалт зэрэг шаардлагатай бүх зүйлээ өмнөх шөнө нь цунлуулан бэлдэх нь
өглөөний стрессийг бууруулна.

6. Эрт очиж, байрлалаа эзлэх: Шалгалт өгөх газартаа цагаасаа өмнө ирж, тав тухтай суудал сонгон, хэрэглэх зүйлсээ эмхэлж, яаралгүйгээр сэтгэл зүйгээ бэлдээрэй.

7. Эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх: Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, шалгалтын айдастай тэмцэхийн тулд эерэг хандлагатай байх. Жишээлбэл: гүнзгий амьсгалах, хөгжим сонсох, төсөөлөн бодох.

Эх сурвалж: Harvard Division of
Continuing Education

Удахгүй тест өгөх үеийн зөвлөмжийг оруулна аа.

➡️ IT, AI, хэрэгцээт мэдлэгийн пэйж.

ТЕХНОЛОГИ: Arduino UNO Q гэж GPU -тэй боловч үнэ боломжийн, Real-Time Control, Edge AI загваруудыг ажиллуулах боломжтой,...
10/10/2025

ТЕХНОЛОГИ: Arduino UNO Q гэж GPU -тэй боловч үнэ боломжийн, Real-Time Control, Edge AI загваруудыг ажиллуулах боломжтой, заавал доод түвшний програмчлалын хэлрүү оролгүйгээр Python скрипт дэмждэг технологи (single compact board) гарчээ.

https://youtu.be/QxPBCBX8ac8?si=aWQkouxgezXJtfpy

➡️ IT, AI, хэрэгцээт мэдлэгийн пэйж.

Arduino UNO Q is a next-generation board with a dual-brain design, combining a Linux Debian-capable Qualcomm Dragonwing™ QRB2210 microprocessor and a real-ti...

05/10/2025

Сүүлийн үеийн хэлний загварууд (Language Models) болох ChatGPT, Gemini, Claude зэрэг нь асар их өгөгдлөөр сургагдсан, магадлалд тулгуурлан хариулт үүсгэдэг “оновчтой таамаглагч” тооцооллын систем гэж ойлгож болно. Мөн уг тооцоолол дээр хүмүүсийн цензур буюу тодорхойлсон дүрмүүд, шүүлтүүрүүд нэмсэн хэд хэдэн давхарга бий. Гэвч, нэгэнтээ магадлал яригдаж байгаа тул түүний хариулт нь үргэлж 100% үнэн гэсэн үг биш юм. Иймээс GPT зэрэг хиймэл оюун ухааны загварын хариултыг ашиглахдаа эх сурвалжийг давхар нягталж, баталгаажуулах нь чухал юм.
Мөн мэдээж эдгээр загварт хүний сэтгэл зүрх, энэрэл, догдлол зэрэг сэтгэлийн өнгө аяс шууд утгаараа байхгүй болно.

➡️ IT, AI, хэрэгцээт мэдлэгийн пэйж.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when АналитиксAnalytics posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to АналитиксAnalytics:

Share