13/08/2025
💡Буйдан сонгохдоо анхаарах 5 зүйлс
Хэрэв та буйдан авахаар төлөвлөж байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.👇
🤔1. Туршаад үз
Буйдан дээрээ сууж үзээд, арагшаа налахад нуруунд тухтай байх буйданг сонгоорой. Суудал хэсгийн өргөн нь хамгийн багадаа 60см байвал илүү тухтай байдаг. Хэрэв буйдан дээрээ хэвтэхийг илүүд үздэг бол урт буйдан сонгохыг зөвлөж байна.
🤔2. Рам
Буйдангаа олон жил хэрэглэнэ гэж бодож сонголтоо хийх хэрэгтэй. Тиймээс буйдангийн рам маш чухал. Рамыг хийхдээ сайн чанарын мод болон төмөр ашигласныг асууж лавлаарай.
🤔3. Буйдангийн зөөлөвч
Даацын порлон болон өдөн зөөлөвч хамгийн төгс зохицол юм. Дан ганц өдөн зөөлөвч нь тав тухтай хэдий ч суусны дараа цохиж, сэгсэрч хэлбэртээ ордог. Харин дан порлон хэрэглээний явцад хэлбэрээ алдах нь амархан. Тиймээс эдгээрийн хослолыг сонгохыг зөвлөж байна.
🤔4. Материал
Байгалийн материал үнэ цэнтэй хэдий ч нарны хурц гэрэл байнга тусдаг газар байрлуулбал нийлэгжүүлсэн материалаас хурдан ганддаг. Харин гэртээ нохой муур тэжээдэг бол нийлэгжүүлсэн материал нь амархан урагдаж, цоорох нь бий. Тиймээс хаана, ямар орчинд ашиглахаа вэ гэдгээс шалтгаалан материалаа сонгох хэрэгтэй.
🤔5. Хэмжээ
Буйдангийн хэмжээ болон байрлуулах өрөөний хэмжээг зөв тооцоолох нь чухал. Хэмжээнээс хамаарч өрөөний зохион байгуулалт, үзэмж шалтгаална. Өндөр хөлтэй буйдан нь цэвэрхэн, дэгжин харагддаг бол намхан буйдан нь ханын орон зайг нэмэгдүүлж, зочны өрөөг илүү цэлгэр харагдуулдаг.
Эцэст нь та буйдан байрлуулах өрөөний хаалга болон зөөвөрлөх коридор, шатны хэмжээгээ шалгаарай. Учир нь таны сонгосон буйдан зөөж тээвэрлэхэд эдгээрээр чөлөөтэй багтаж байх ёстой. Амжилт