Бат Уран Хийц

  • Home
  • Бат Уран Хийц

Бат Уран Хийц Чанарын өндөр түвшинд баталгаатай хурдан шуурхай хийж гүйцэтгэнэ

28/06/2025

Хүргэн гэдэг
Хүүгүй айлд хүү болон ирдэг бэлэг
Хүсэл мөрөөдөл хоёрыг нь биелүүлж ирсэн илч юм
Охин үрийн чинь сонгосон тавлин
Орчилонг хамт туулах түшиг юм
Хүргэн гэж битгий хүнийрэхээрэй
Хүч чадлыг мохоож битгий хэмлээрэй
Тангараг өргөж өөртөө тушаал өгөөд
Таван чөлөөгүй амьдралын төлөө зүтгэдэг юм
Эцэж цуцаж ядардаггүй илжиг биш
Элээж зүдэрдэггүй төмөр биш
Махан бие цусан зүрхтэй
Махруун шазруун цөс ихтэй хат суусан эр хийморь юм
Магадгүй та биднээс ч Зөөлөн уяхан эмзэгхэн байж ч. Мэднэ
Эр хүн нулимс унгаадаггүй юм гэж балчир насаас нь хат суулгасан
Эл биш ч далд урсаж дотогш шивэрдэг юм
Уул шиг сайхан эр байж гэж зэмлээд
Уйтгар гунигыг нь хуваалцах хүн олдохгүй юм байна лээ
Хүн л юм хойно шантарч цөхөрч болно
Хүчээ нь шавхаад үр ханийнхаа төлөө зүтгэж явдаг хаан уул юм
Үргэлж дандаа магтаж Урам өгч байгаарай
Хүргэн хүүгээ Охин шигээ хайрлаж байгаарай
Аавын сайхан хүү танай манай гэр бүлд
Ам бүл нэмж ирсэн аман хишиг юм шүү
5сарын 8нд Ё.Бадамхорол

25/06/2025

ТЭНГЭР ШИГ БАЙ!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт бүү зов.
Гүтгэж доромжилж, бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай.

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна.
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай!

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай.
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай.
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ.
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай.
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа хүнийг бас ойлгоно чи!
Аз жаргал ирнэ, гэвч удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо, гэвч төдөлгүй арилдаг юм.

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч мөнх тэнгэр шиг бай!
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм.

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм.
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм.

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай!
Салхи цагаа болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна!

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй.
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй.
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина.

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл,
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!

О.Дашбалбар

Зураг: Оройн дээд Очирваань ивээг. Art of Dorjoo

Бүх төрлийн тавилгандаа захиалга авч байна. Чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.✅✅✅📳8️⃣8️⃣0️⃣1️⃣5️⃣4️⃣2️⃣4️⃣          ...
17/04/2025

Бүх төрлийн тавилгандаа захиалга авч байна. Чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.✅✅✅
📳8️⃣8️⃣0️⃣1️⃣5️⃣4️⃣2️⃣4️⃣ 📳8️⃣9️⃣1️⃣4️⃣0️⃣0️⃣7️⃣9️⃣

Бүх төрөлийн тавилгандаа захиалга авсаар байна ☎️88015424 89140079
28/12/2023

Бүх төрөлийн тавилгандаа захиалга авсаар байна ☎️88015424 89140079

🥳Hi хөөрхөнүүдээ 🥳манай Бат Уран Хийц нь захиалгаа авч эхэллээ. Та бүхэн налгар намарын найр хуримын сард бид та бүхэнд ...
03/08/2023

🥳Hi хөөрхөнүүдээ 🥳манай Бат Уран Хийц нь захиалгаа авч эхэллээ. Та бүхэн налгар намарын найр хуримын сард бид та бүхэнд зориулж үнийн уяан хатан нөхцөлтэй хямдралаа зарлаад байна. Бид таньд
📍Түргэн шуурхай
📍Тав тух
📍Сэтгэл ханамжийн баталгаа
📍Дахин давтагдашгүй өнгө үзэмжийг манай найдвартай хамт олон санал болгож байна🤩🤩
Бидэнтэй холбогдох утас:☎️ 89140079, 88015424

Энхрий хөөрхөн шавь болоод сурагчдаа та тав тухтай аюулгүй орчинд сургахыг хүсэж байна уу? Тэгвэл та яг одоо манай   тав...
02/06/2023

Энхрий хөөрхөн шавь болоод сурагчдаа та тав тухтай аюулгүй орчинд сургахыг хүсэж байна уу? Тэгвэл та яг одоо манай тавилгийн үйлдвэрт хандана уу. Бид таньд:
📍Тав тух
📍Түргэн шуурхай
📍Сэтгэл ханамжийн баталгаа
📍Дахин давтагдашгүй өнгө үзэмжийг манай найдвартай хамт олон санал болгож байна.😊☺
Бидэнтэй холбогдох утас☎️: 89140079, 88015424

Манай үйлдвэр нь монгол гэрийн тавилгандаа захиалгаа авч байна.Бид танд: 📍Тав тух 📍Түргэн шуурхай📍Сэтгэл ханамжийн батал...
18/05/2023

Манай үйлдвэр нь монгол гэрийн тавилгандаа захиалгаа авч байна.
Бид танд:
📍Тав тух
📍Түргэн шуурхай
📍Сэтгэл ханамжийн баталгаа
📍Дахин давтагдашгүй өнгө үзэмжийг манай тавилгын үйлдвэр санал болгож байна.
Холбогдох утас:☎️89140079, 88015424

Address


Telephone

+97689140079

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бат Уран Хийц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Бат Уран Хийц:

  • Want your business to be the top-listed Furniture Store?

Share